Шууд Chart

Ноцтой гэмт хэрэг илрүүллээ

2022-10-06 17:53:01

Цагдаагийн байгууллага “Илрүүлэлт-оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 3-нд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 5, оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл 3, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл наймыг олж тогтоон,

Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хэргээс дурдвал, 8 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт тус аймагт оршин сууж байсан 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амийг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ноцтой гэмт хэрэг илрүүллээ  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй