
Цөмийн энергийн газар дахь Цөмийн болон Цацрагийн хяналтын байгууллага сургалт зохион явуулахаар боллоо.Сургалтанд цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнууд хамрагдах юм байна. Цацрагийн хамгаалалтын сургалтыг төрөлжүүлэн зааснаар энэ салбарын ажилчдын цацрагийн талаар мэдлэгийн хүрээ тэлээд зогсохгүй илүү сайн хамгаалалттай ажиллахыг сурах аж. Сургалтыг 2013 оны Наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулна гэлээ. Одоогоор сургалтад оролцогчдыг бүртгэж байна. Бүртгэлийг 7-р сарын 31-нийг хүртэл хийгдэнэ.
Цацрагийн хамгаалалтын төрөлжүүлсэн сургалт зохион байгуулна | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.