Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

2022-10-11 14:22:57
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Засгийн газраас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна.

Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон.

Шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон бөгөөд СЗХ энэ оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс” ХХК, “Койнхаб” ХХК, “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК нар бүртгэлд хамрагдсан бол энэ сарын 10-нд зургаан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн “ бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй