Шууд Chart

МҮОНТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны сургалтад хамрагдаж байна

2022-10-11 17:43:55

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уран бүтээлийн чанараа сайжруулахын тулд уран бүтээлчдээ хөгжүүлэх, дэмжиж, урамшуулах зорилгоор энэ оныг “Сургалт хөгжлийн жил” болгон зарлаж уран бүтээлч, ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд уран бүтээлч, ажилтнуудаа гадаадын багш нарын сургалтад хамруулах, цаашлаад гадаадын улсад сургах чиглэлээр судалж, гадаад харилцаагаа өргөжүүлж, эхнээсээ нь ажил хэрэг болгосон.

МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны саналын эрхтэй гишүүн бөгөөд тус холбооны бусад гишүүн радио, телевизийн байгууллагуудтай сэтгүүлч уран бүтээлчдээ сургах хөгжүүлэх, техник технологийн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар гадаад харилцаан дээрээ нэлээд анхаарч ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер Хун Сук Чуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Үргэлжлүүлэн Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер Хун Сук Чун МҮОНТ-ийн уран бүтээлчдэд “Хүүхдэд зориулсан чанартай контент бүтээх нь” сургалт зохион байгуулав.

Уг онол, туршлага хосолсон хоёр өдрийн 

Ташрамд дуулгахад, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны сургагч багш, Солонгосын EBS Docs телевизийн ерөнхий продюсер, АНУ-ын Манчестер Метрополитан их сургуулийн философийн доктор (Ph.D), ABU Малайз салбарын олон улсын хамтарсан төслүүдийн ахлах менежер Хун Сук Чун 2010 оноос хойш МҮОНРТ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос Азийн таван улсын хамтарсан баримтат киноны төслийг MNB-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй