Шууд Chart

Эмэгтэй жолооч хоёр хүүхэд, гурван автомашин мөргөсөн осол гарав

2022-10-12 12:56:48

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд “Зам тээврийн осол гарсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Тус мэдээллийг шалгахад “Toyota Land cruser” автомашины жолооч 29 настай, эмэгтэй “М” “Toyota Prius”, “Harrier”, “Nissan Qashqai” маркийн автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай, эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч “С”-ийн хөл хугарсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмэгтэй жолооч хоёр хүүхэд, гурван автомашин мөргөсөн осол гарав  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй