
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронгмен-2022” тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгуулав.
Ийн нийлбэр дүнгээр Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн жил мөн тус тэмцээний аварга болж байжээ. Харин Ц.Батзориг, П.Ууганбаатар нар “Мөнххада стронгмен-2022” тэмцээнд удаалав. Тухайлбал, тамирчид эхний сорил болох 1.4 тонн жинтэй “RAV-4” автомашин өргөж өрсөлдөхөд П.Ууганбаатар 25 удаа өргөж энэ сорилд түрүүлсэн нь онцгой амжилт байв.
Мөн “Мөнххада стронгмен-2022” тэмцээний оролцогчид 2.5 тонн жинтэй “Land Cruiser 300” автомашин өргөж өрсөлдөхөд цор ганц тамирчин биелүүлсэн нь тус тэмцээнд аваргалсан З.Ирээдүй байв. Тэрбээр “Land Cruiser 300” автомашиныг газраас гурван удаа өргөжээ.
Түүнчлэн зориулалтын налуу тавцанд байрлуулсан “RAV-4” автомашиныг атгах төрлийн тэмцээн болоход Ц.Батзориг түрүүлсэн бол төгсгөлд нь “Land Cruiser 300” автомашин ачсан ачилтын машиныг 30 метр газар чирэх тэмцээн болсон бөгөөд Орхон аймгийн тамирчин Ц.Батзориг 30 метр замыг туулан түрүүлсэн юм. Тэрбээр зургаан тонн жинтэй автомашин(ачилтын авто машин дээр “Land Cruiser 300” ачсан байв)-ыг 30 метр газар чирсэн цор ганц тамирчин юм.
Сонирхуулахад, Тус тэмцээнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, МПНХ-ны менежер Б.Энхбаяр нар шүүжээ.
З.Ирээдүй “Стронгмен” тэмцээний хошой аварга боллоо | ||
Үзсэн: 349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.