
Ази, Номхон далайн бүс нутгийн оны шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах “Women in Tech-2022” ёслол саяхан Малайзын Куала Лампур хотноо боллоо. Тус үйл ажиллагаанд Монгол Улсыг төлөөлж “Women in Tech Mongolia” хөдөлгөөний төлөөлөгчид оролцжээ. Түүнчлэн
“Цахим говь” төрийн бус байгууллага Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүүхэд залуусын мэдээлэл технологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2018 оноос хойш ажиллаж буй нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага байгуулагдсан цагаасаа хойш найман түвшний Роботикт суурилсан STEM хөтөлбөрт орон нутгийн 500 гаруй сурагчийг хамруулжээ. Технологийн салбар дахь охидын оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Цахим говь” төрийн бус байгууллага НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутгийн дотуур байрны охидод зориулан сургалт явуулснаар нийт суралцагчдынх нь 30 хувийг охид бүрдүүлэх болжээ.
Мэдээллийн технологийн салбар дахь 10 хүн тутмын хоёр нь эмэгтэй байдаг бөгөөд тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлүүд дэх жендэрийн ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар өрнөсөөр байгаа юм.
Ташрамд дуулгахад, 2018 оноос эхэлж өдгөө дэлхийн 26 оронд салбартай, 100 мянга гаруй гишүүнтэй болсон “Women in Tech” олон улсын хөдөлгөөн 2030 он гэхэд дэлхий дахинаа таван сая охид, эмэгтэйчүүдийг технологийн салбарт чадавхжуулах зорилготойгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн монгол эмэгтэйчүүд энэ онд тус хөдөлгөөнд нэгдэж "Women in Tech Mongolia Chapter"-ийг байгуулжээ. Энэ хүрээнд 2023 он гэхэд 1000 эмэгтэйд хүрч ажиллахаар олон төрлийн сургалт, хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулж байна.
“Цахим говь” ТББ “Азийн шилдэг санаачилга шагнал” хүртлээ | ||
Үзсэн: 2113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.