Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ

2022-10-14 15:49:51
Error loading player: No playable sources found

Энэ төрлийн гэмт хэрэг их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулдаг.

Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 229 сайтын үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хязгаарлаж, мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Мөн 2021 онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан нийт 189 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлжээ.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой ажлуудыг зохион байгуулснаар 2022 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 102 буюу 56.6 хувиар буурсан байна.

Мөрийтэй тоглоом хүнийг хар тамхинаас илүүгээр донтуулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хохирогч нар нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлэнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл хор уршиг дагуулдаг аж.

Иймд олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. Хэрэв үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй