
Error loading player: No playable sources found
Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Бахрейн улсын Манама хотод боллоо. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн
Тодруулбал, тус тэмцээнээс Э.Энхтамир жиндээ огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль, Г.Ануужин огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль, О.Дархижав мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр алт, түлхэлттэй өргөлтөөр алт, нийлбэр дүнгээр алтан медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөжээ. М.Анхцэцэг зургаан жилийн өмнө ААШТ-д түрүүлж байсан бөгөөд ийн Ази тивийн хошой аварга боллоо.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг Азийн тивийн хошой аварга боллоо | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.