
Тус Хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МУБИС-ийн захирал О.Алтангоо нар гарын үсэг зурав.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх зорилгоор байгуулж буй тус Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУБИС-ийн боловсролын салбарт гаргасан шинэ сургалт, судалгааны арга барилыг олон нийтэд хүргэхээс гадна оюутан, залуусын чадавхыг дээшлүүлэх, давтан сургахад чиглэсэн сургалтын хөтөлбөрийн орчныг сайжруулахтай холбоотой хамтарсан судалгаа шинжилгээний ажил болон уран бүтээл хийх юм.
Түүнчлэн МУБИС-ийн элсэлт багатай мэргэжлүүдийн онцлог, давуу тал, үр ашиг, элсэлтийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, таниулахаас гадна хэвлэл мэдээллийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг МҮОНРТ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, сургалт үйлдвэрлэлийг уялдуулах, МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, давтан сургах сургалт, хэлэлцүүлгийг МУБИС-ийн багш, эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Ташрамд дуулгахад, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уран бүтээлийн чанараа сайжруулахын тулд уран бүтээлчдээ хөгжүүлэх, дэмжиж, урамшуулах зорилгоор энэ оныг “Сургалт хөгжлийн жил” болгон зарлаж уран бүтээлч, ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсний дагуу олон уран бүтээлч магистр, докторын ангид суралцаж байна. Цаашлаад уран бүтээлч, ажилтнуудаа гадаадын багш нарын сургалтад хамруулах, цаашлаад гадаадын улсад сургах чиглэлээр судалж, гадаад харилцаагаа өргөжүүлж, эхнээсээ нь ажил хэрэг болгосон билээ.
МҮОНРТ МУБИС-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.