
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 101 дэх буюу 11 дүгээр сарын ээлжит барилдаан өчигдөр болж
Мөн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадамд дөрөв түрүүлсэн сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн анх удаа үзүүрлэсэн бол их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадамд тав түрүүлсэн манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарсан байна.Дунд шөвгийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Өвөрхангай аймгийн Бүрд сумын заан Э.Бямбаабаатар, бага шөвгийн аравд Баянхонгорын Ш.Эрдэнэбаяр, Завханы Ё.Гантулга, Увсын Б.Цагаанбанди, Увсын А.Баянмөнх, Архангайн М.Буянхишиг нар үлджээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооноос Нийслэлийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг энэ сарын 28-нд зохион байгуулна.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Э.Түмэннасан түрүүллээ | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.