Шууд Chart

“МУИС-Манлайлал–Шилжилтийн үе дэх чадавхын хөгжил” олон улсын цуврал хурал үргэлжилж байна

2022-10-20 15:05:02

“МУИС-Манлайлал–Шилжилтийн үе дэх чадавхын хөгжил”: “VUCA орчин–XXI зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” олон улсын хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институт, Монгол дахь Конрад Аденауэрын сан

Уг хуралд ХБНГУ–ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институтийн захирал, МУИС–ийн хүндэт доктор Проф. Др. Ян Цыков, АНУ-ын Анкорэж дахь Аляскийн их сургуулийн Бизнес, нийтийн бодлогын сургуулийн профессор, МУИС–ийн хүндэт доктор Проф. Др. Жон Даффи, Камбожийн хаант улсын Бантеай Мэнчей мужийн Мэнчей их сургуулийн Нийтийн удирдлагын сургуулийн Др. Вичеа Тан, БНСУ-ын Төрийн удирдлагын институтийн захирал Др. Санган Чой, БНСУ-ын Хансун их сургуулийн Төрийн удирдлагын ахисан түвшний сургуулийн захирал Проф. Др. Чён Гэн Чой, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн профессор Проф. Др. Н.Бурмаа, Монгол дахь Конрад Аденауэр сангийн төслийн ерөнхий зохицуулагч С.Ганзаяа, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд. Проф. Др. Г.Баасанжав, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн Др. Г.Мягмар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Ц.Амартөгс нарын хүндэт зочин оролцож байна.

Энэхүү олон улсын хурал VUCA ба Төрийн бодлого, VUCA ба Орон нутгийн удирдлага, VUCA ба Манлайлал гэсэн гурван салбар хуралдаанаас бүрдэж байгаа аж. Мөн хурлын оролцогчид өөрт сонирхолтой салбар хуралдаануудыг сонгон оролцож байна.

Түүнчлэн уг олон улсын хуралд дээрх хүндэт зочдоос гадна Засгийн газрын яам, агентлагууд, МУИС-ийн профессорууд, оюутнууд болон бусад их дээд сургуулиудын төлөөлөл оролцож байгаа учир “МУИС–Манлайлал” олон улсын хурал нийтийн удирдлагын болон чадавхын хөгжлийн сонирхолтой талбар байх болно хэмээн зохион байгуулагчид онцлов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“МУИС-Манлайлал–Шилжилтийн үе дэх чадавхын хөгжил” олон улсын цуврал хурал үргэлжилж байна  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй