
Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулжээ.
ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онд тус байгууллагыг удирдахаар болжээ. ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон 184 хүнээс 177 нь түүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, хоёр хүн түдгэлзсэн санал өгсөн байна.
Мөн дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Катарын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани сонгогдов. Тус санал хураалтад оролцогсдоос 166 нь түүнийг дэмжиж, 11 хүн эсэргүүцэж, есөн хүн татгалзжээ.
Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны комисс, ажлын хэсгүүдийн тайлан, “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажил, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн мэдээлэл, ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн бодлогын төлөвлөлт, хамтран ажиллах боломж зэрэг цаг үеийн чухал мэдээллийг солилцсон байна.
Сонирхуулахад, ҮОХХ-ны ээлжит хурал Индонез улсын Бали хотноо 2023 оны наймдугаар сард болох аж.
Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.