
Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нд эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОУОХ-ны гишүүн 206 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-доос 187 орон оролцож буй энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна. Үндэсний олимпын хороодын холбооны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблейн төлөөлөгчдөд зориулан “Спорт дахь тогтвортой байдал”, “Спортын нэр хүндийг хэрхэн хамгаалах вэ?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, цаг уурын өөрчлөлт болон тогтвортой байдлын асуудлыг дэлхий дахинд нэн тэргүүнд авч үзэж, анхаарал хандуулж байгаа энэ цаг үед нийгэмд эерэг хандлага төрүүлэхэд спортын оруулах хувь нэмэр, стратеги төлөвлөгөөг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлэлцсэн байна.
Мөн тамирчид шударгаар өрсөлдөх аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч, спортын ертөнцийн бараан тал болох сэргээш, тэмцээн уралдаанд булхайцах, урьдчилан тохиролцох, авлига, тоглолт наймаалцах зэрэг асуудлын эсрэг Үндэсний олимпын хороод, Олон улсын болон үндэсний спорт холбоод хамтран тэмцэх, тухайн улс орны Төр засаг, холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран дүрэм журам боловсруулах, бооцоо тавихын эсрэг тэмцэх зэрэг олон асуудлаар талууд хэлэлцэж байна.
Спортын ертөнцийн бараан талын эсрэг хамтран тэмцэх талаар хэлэлцэж байна | ||
Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.