Шууд Chart

“Телевизийн урлаг: Үнэт зүйл, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо

2022-10-21 17:41:20

Монгол Улсад радиогийн салбар үүсэн байгуулагдсаны 88, телевизийн салбар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой өнгөрсөн сард тохиосон.

.

Эрдэм шинжилгээний хурлыг МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар нээж үг хэлсэн бөгөөд “Хөгжлийн түүх, үнэт зүйл” хэмээх тэргүүн хэсэгт СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор (Sc.D), профессор С.Дулам ““Үндэсний” хэмээх тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, үнэт зүйл”, “Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D) Ю.Эрдэнэтуяа “Монголын телевизийн хөгжлийн түүхийн зарим асуудалд”, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, МҮОНТ-ийн захирал асан Л.Ариунбат “Телевиз ба олон нийтийн агуулгын шинэ, хандлага”, “МҮОНРТ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав “2034 оны медиа хэрэглэгч” илтгэл хэлэлцүүллээ.

“Судалгаа, шүүмж судлал” буюу хоёрдугаар хэсэгт Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг “Телевиз, телевизийн урлаг судлалын онол, арга зүйн асуудалд”, "Глоб Интернэшнл төв" ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор Х.Наранжаргал “Телевизийн урлагийн бүтээл: Түүхэн замнал ба шүүмж судлалын хэрэгцээ шаардлага”, СУИС-ийн РТМУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Сүхбат “Шинэ медиа ба хүний нөөц”, “Ил тод байдал сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, хэвлэл мэдээллийн ажиглагч Д.Цэрэнжав “Олон нийтийн телевизийн хөтөлбөр: Өнөөдөр ба маргааш” илтгэл танилцуулсан юм.

Дараагаар нь төгсгөлийн “Бүтээл” хэсэгт Соёл урлаг судлалын хүрээлэнгийн зөвлөх, доктор (Ph.D), профессор Ж.Баянсан “Телевизийн хэл найруулгын онцлог”, МҮОНТ-ийн редактор, доктор (Ph.D), дэд профессор Д.Энхцэцэг “Хөгжим ба телевизийн урлаг”, Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо “Дэлгэцийн урлаг ба гоо сайхан”, МҮОНТ-ийн Боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцын продюсер Д.Туул “Дөрвөн бэрх үндэсний контент болох нь” илтгэлээ хүргэсэн юм.

Мөн “Хөгжлийн түүх, үнэт зүйл”, “Судалгаа, шүүмж судлал”, “Бүтээл” хэсгийн төгсгөлд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд чиглүүлэгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Ёолк, Г.Золжаргал, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нар ажиллаж, СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Сүхбат, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Даваасүрэн, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэвэгсүрэн нар оролцлоо.

Эрхэм үзэгч, уншигч та бүхэн Монгол Улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний 55 жилийн ойд зориулж Монголын үндэсний олон нийтийн телевиз, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан “Телевизийн урлаг: Үнэт зүйл, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг ирэх долоо хоногт МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Телевизийн урлаг: Үнэт зүйл, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй