
Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам тэргүүтэй төлөөлөгчид Японы Нагоя хот болон Айчи мужийн удирдлагуудтай уулзаж, “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Түүнийг Айчи мужийн захирагч Хидеаки Омура, Нагоя хотын дарга Такаши Кавамура нар угтан авсан байна.
Азийн олимпын зөвлөлийн төлөөлөгчид наадмын хөтөлбөр, тэмцээн уралдаан явагдах газрууд болон нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөтэй танилцсан байна.
20 дахь удаагийн Азийн наадам 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд Японы Айчи муж болон Нагоя хотноо болно. Наадмын хөтөлбөрт 41 спортын төрөл багтсаны 32 нь олимпын төрөл байна.
Тус наадамд Азийн олимпын зөвлөлд харьяалагддаг 45 ҮОХ-ны 15 мянга гаруй тамирчин оролцох урьдчилсан төлөв гарчээ.
Сонирхуулахад,
Азийн 20 дахь наадам 2026 онд Японы Айчи муж болон Нагоя хотод болно | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.