Шууд Chart

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

2022-10-25 16:34:39

Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг- 2022” улсын наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй нэг өгүүллэг байна. Тус наадамд хүргүүлсэн бүтээлийг цахим талбарт нийтэлж, уншигчдад цувралаар урьдчилан танилцуулах юм байна.

Бүтээлд тавигдах шаардлага: - А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар 3 нүүр буюу 63 мөрөөс хэтрэхгүй байх.

- Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

- “Утгын чимэг-2022” наадамд ирүүлэх бүтээлээс бүртгэлийн хураамж авахгүй.

Бүтээлийг 2022 оны 9 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 15-ныг дуустал Монголын Зохиолчдын Эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээж авна. Мөн MZE.khoroo@gmail.com хаягаар хүргүүлж болох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй