
ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино 2019 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Н.Цэдэнбалд “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх эрх олгосон. Тэгвэл өчигдөр АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Н.Цэдэнбалд "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцох урилга, ДАШТ-ний хагас шигшээ тоглолт үзэх тасалбар гардууллаа.
Мөн МХБХ-той хамтран ажиллаж буй MҮОНРТ, SPS, MNС телевиз, "Дэрэн наран" компанийн төлөөлөл болон МХБХ-ны элч төлөөлөгч Г.Ганхүү нарт “Катар-2022” ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбар гардуулав.
Хөлбөмбөгч Н.Цэдэнбал "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс оролцоно | ||
Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.