Шууд Chart

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум маргааш болно

2022-10-26 14:18:24

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форумыг  энэ сарын 27-ны пүрэв гарагт буюу маргааш 09:00-18:00 цагт “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Нийгэм, улс төрийн тэгш эрх, тэнцвэрт төлөөллийг авчрах үндсэн өөрчлөлт бий болгоход эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, гол үүрэг гүйцэтгэх цөм байгууллагууд суурь ач холбогдолтой. Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөн нь үе үеийн улс төрийн тэгш эрхийн төлөө ажиллаж ирсэн хувь хүн, байгууллагууд тэр дундаа улс төрийн болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн манлайлал, оролцоотойгоор өргөжин тэлж, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах үйлсийг алхам алхмаар урагшлуулсаар иржээ.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум энэхүү хөдөлгөөнөө эрчимжүүлэхийг бүх оролцогч талд уриалах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратегийг хэлэлцэх, түүнчлэн хувьсган өөрчлөх манлайллыг үлгэрлэж буй эмэгтэйчүүдийн орон нутаг хамт олныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, ажил үйлсийг өргөн хүрээнд танилцуулах, харилцан суралцах, урам зориг өгөх зорилготой юм.

Тус форумаар Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамж, эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгууд, сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратегийг хэлэлцэх юм байна.

Ташрамд дуулгахад, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, МОНФЕМНЭТ Үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум маргааш болно  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй