
Семинарын нээлтэд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейкинг бүжгийнхэнд өндөр амжилт хүсэж, ирээдүйд олимпын наадамд өрсөлдөхийг хүсэн ерөөв.
Практик голлосон энэхүү сургалтаар биеийн хөгжлийн дасгалжуулалт, хурд, тэсрэлт, суурь хөдөлгөөнүүд болон шилжилт, хүчний хөдөлгөөнүүдийн техникүүдийг заах юм.
Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайванийн мэргэжилтэн Bboy Bojin удирдан явуулж байна.
Ташрамд дуулгахад, уг сургалт семинар зургаан өдөр үргэлжлээд арваннэгдүгээр сарын 1-нд өндөрлөнө.
Брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг олимпод өрсөлдөхийг хүсэн ерөөв | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.