Шууд Chart

“Жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна” хэмээн залилдаг этгээдийг баривчиллаа

2022-10-27 09:56:19

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд явуулж буй “Илрүүлэлт-оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн 2, мал 3, оргодол этгээд 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6, тээврийн хэрэгсэл 4, цогцос 1, шүүхээс даалгасан хүн 16, эд зүйл арвыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.

Энэ арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-нд 23:20 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрынхан хамтран Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна” хэмээн залилдаг этгээдийг баривчиллаа  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй