
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулах ёслол өчигдөр Олимпик хауст боллоо.
Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох дээрх хоёр том тэмцээнд Монгол Улсаас тамирчин, дасгалжуулагч, албаныхан зэрэг 134 хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг бүрэлдэхүүн оролцоно. Тодруулбал, Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 100 гаруй тамирчин хүч сорих бөгөөд дээрх хоёр тэмцээн энэ сарын 28-наас арваннэгдүгээр сарын 17-ны хооронд болох аж.
Сонирхуулахад, Монголын жюү-жицугийн баг 2018 оны ДАШТ-д 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Түүнчлэн энэ жилийн ДАШТ-д оролцох тамирчдын түрүүч өнөөдөр эх орноосоо морджээ.
Жюү-жицугийн ДАШТ-д Монголоос 134 хүнтэй баг орно | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.