Шууд Chart

Р.Амаржаргал: Мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна

2022-10-28 11:29:52

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Мөн МХБХ-ны удирдлагын зүгээс Катар-2022 ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг түүнд гардуулан өгч, дараа нь МХБХ-ны төв байр, шинэ эко талбай болон хэлтсүүдийн үйл ажиллагаатай хамт танилцлаа.

Дээрх арга хэмжээний үеэр Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, МХБХ-ны ерөнхийлөгч Р.Амаржаргал: “Бидний хийж бүтээсэн амжилтыг үнэлсэнд их баярлалаа. Энэ “Алтан титэм” шагнал тухайн үед хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж байсан бүх хүний шагнал юм шүү. Тэр үед бидний мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна. Энэ цаг үеийн МХБХ-ны алсын хараа, бодлого, менежмент зөв зүгт байгааг өнөөгийн амжилт ололт нотолж байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна баярлалаа” гэв.

Сонирхуулахад, Р.Амаржаргал болон түүний баг хамт олон ажиллаж байх хугацаанд Монголын хөлбөмбөгийн холбоо 1997 онд АХБХ-нд, 1998 онд ОУХБХ-нд гишүүнээр элсжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Р.Амаржаргал: Мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй