Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно

2022-11-23 07:03:46

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын хүүхдийн ордон

09:00 цагт: Хотын стандартын тогтолцоо, түүний үр нөлөөг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 90000508, 90097788


Эрхи төв /White event hall/

09:30 цагт: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.


Пума империал зочид буудал

10:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос "Дэм дэмэндээ" сэдэвт талуудын уулзалтыг зохион байгуулна. Утас: 99998253, 99895070


Төрийн ордон

11:00 цагт: 1992-1996 оны анхны УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. /Жанжин Сүхбаатар танхим/

14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдал" хэлэлцүүлгийг зохион байгуулна.  /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


Монгол УлсЫН ХЭМЖЭЭНД

11:40 цагт: "Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС-ийн V ангийн сурагчдад зориулсан "Чингис хаан - Монгол бахархал" түүхийн мэдлэг олгох хичээл явагдана.


Бишрэл зочид буудал

11:45 цагт: Гал сөнөөгчдийн гудамжны нээлт болно. Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжийг бий болгож байгаа аж. Утас: 88249813 /Бишрэл зочид буудлын өмнөх талбай/


“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болон Гашуун сухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа жолооч ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай болон мөн Ковид-19-ын шинжилгээг хуурамчаар үйлдэж байгааг Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭ-ийн холбооноос баримттайгаар мэдээлнэ.


Авлигатай тэмцэх газар

12:00 цагт: 2018 онд Мисс юниверс тэмцээний ялагчийг хахууль авилгаар тодруулсан байж болзошгүй талаарх мэдээллийг иргэн Г.Солонго буюу Соко олон нийтэд мэдээллэнэ. Мөн энэ асуудлаар АТГ-т гомдол гаргана.


Соёлын үндэсний өвийн төв

12:40 цагт: "Дэлхий өвийн дурсгалт газар дахь уур амьсгалын өөрчлөлт, түүнд соёлын өвийн өртөх байдал, эрсдэлийн судалгаа" сэдэвт үр дүнгийн нэгдсэн семинар болно.


МУИС-ийн Номын сан

13:30 цагт: "Төв ба дотоод Азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд" сэдэвт Симпозиум болно. Утас: 94669090


Чингис хаан музей

17:00 цагт: "Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд "Чингис хаан: Монголын үнэт зүйл болох нь" тусгай лекц болно.


ӨНӨӨДӨР: "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерын ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй