Шууд Chart

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын II илтгэл боловсруулах уулзалт үргэлжилж байна

2022-11-22 10:43:22

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг боловсруулах ажлын анхны уулзалт үргэлжилж байна. Энэхүү илтгэл нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаар хэр ахиц дэвшил гаргаснаас гадна ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар үнэлэлт дүгнэлт хийх юм.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн бөгөөд эдгээр зорилгуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг. Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад амжилттай танилцуулсан бол 2023 онд хоёрдугаар илтгэлээ танилцуулах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан. Иймд, илтгэлийг боловсруулах үүрэг бүхий салбар дундын Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан. Энэхүү илтгэлийг боловсруулахад олон талын оролцоог хангах үүднээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн нээлтийн уулзалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мөн оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгаснаар Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн үндсэн агуулгыг бэлтгэх юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын II илтгэл боловсруулах уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй