Шууд Chart

Найруулагч, жүжигчин А.Баттүшиг “Бэхэн зүрх”-ээр дебют хийлээ

2022-11-22 14:36:09

“MGL art media” группийн уран бүтээлчдийн хийсэн “Бэхэн зүрх” уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийж, үзэгчдэд хүрч эхэлсэн.

Тус киноны ерөнхий найруулагчаар найруулагч, жүжигчин А.Баттүшиг ажилласан бөгөөд Мөн тус бүтээлд ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан. Харин киноны гол дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлч, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин тоглож, “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж дүр бүтээжээ.

Сонирхуулахад, Жүжигчин, найруулагч А.Баттүшиг СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 жил ажиллаж, гадаад улс орнуудын уран сайхны кино, телевизийн олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн шоу нэвтрүүлэг зэрэг 6000 гаруй уран бүтээлд дуу оруулж, 700 гаруй кинонд орчуулгын найруулагчаар ажиллажээ. Тэрбээр “Оюутны амьдралаа гэж”, “Элсний нүүдэл-2”, “Халуун сэтгэл”, “Дурлалын ангууч”, “Адам”, “Хайрын рекорд”, “Сексийн эрх чөлөө”, “Миний муу аав”, “МИ-15”, “Найз”, “Долоон бурхан харвадаггүй”, “Тэнгри”, “Улаан дөрвөлжин”, “Дурлалын гэмт хэрэг”, “Босуул”, “Бумеранг”, “Анир”, “Насан туршдаа”, “Сүүн замын сахиул” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хайрын эрэлд”, “Хувь тавилангийн ээдрээ”, “37 дугаар точка” зэрэг олон ангит кинонд тоглосны зэрэгцээ “Хоёр ертөнцийн буудал” жүжиг, “Тавилан”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Омарын эрэлд”, “Босуул”, “Lovers”, “Үүр цайгаасай”, “Амьдрал”, “Гэргий”, “Ус ба цөл” уран сайхны, “37 дугаар точка”, “No rules” олон ангит киноны зохиолч, найруулагчийн багт ажиллаж, “Гэрлэн дохио” олон ангит киног найруулсан юм.

Эрхэм уншигч танд “Бэхэн зүрх” киноны нээлтийн үеийн гэрэл зургуудыг хүргэе.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Найруулагч, жүжигчин А.Баттүшиг “Бэхэн зүрх”-ээр дебют хийлээ  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй