
Тодруулбал, Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэнээр тус тэмцээнээс Монгол Улс анх удаа медаль авсан билээ.
Мөн Иордан улсын Амман хотод болсон боксын Азийн АШТ-ээс Б.Буяндалай, Т.Номин-Эрдэнэ мөнгө, Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа, Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Германы Кёлн хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг алт, Д.Дагвадорж, Х.Энх-Амар нар мөнгө, Н.Оюун-Эрдэнэ, О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн.
Шагнал гардуулах үеэрээ Д.Жаргалсайхан “Үндэсний шигшээ багийн дэргэд 25 спортын төрлөөр 250 орчим тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Үүнд пара жүдо бөхийн тамирчид багтаж байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг авчирч байгаа нь 2024 онд болох Парисын паралимпын наадамд жүдочид амжилт үзүүлэх бололцоотойг илтгэж байна. Баг тамирчдыг амжилттай оролцуулсан Пара жүдо бөхийн холбоо, багш дасгалжуулагчдад чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.
Ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Туруунаад мөнгөн урамшууллын батламж гардуулж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн Жуух бичгээр боксын спортын тамирчин Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг, Т.Номин-Эрдэнэ, Б.Буяндалай нарыг шагнасан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ц.Даваасүрэн, Ж.Еркин нарыг шагнаж урамшуулав.
ДАШТ, ААШТ, Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдыг шагналаа | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.