
19 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас Монголын практик буудлагын холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатарын удирдлага дор насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Дашдэмбэрэл, Б.Алтанбагана, Д.Энхбаатар, Д.Хатанзаяа, эмэгтэй ангилалд Э.Эрдэнэхалиу, өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Н.Амир, охидын ангилалд Д.Намуун нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорьжээ.
Ташрамд дуулгахад, тус тэмцээнд Монголын багийг дасгалжуулж буй Д.Наранбаатар 2018 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж түүхэн амжилт гаргасан. Үүнээс гадна гурван жил тутамд зохион байгуулагддаг тус ДАШТ-д Монгол Улсын баг тамирчид хоёр дахь удаагаа оролцох гэж байна.
Монголын гар буучид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.