Шууд Chart

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

2022-11-27 17:50:45

Өнөө шөнө болон 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн зүүн, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн нутгаар тус тус цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарах бөгөөд авто замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх тул орон нутагт зорчих иргэд, тээвэрчид тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангах, өвлийн дугуй, тос маслыг солих, халаалтын системийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг арга хэмжээ авна уу.

Мөн орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгон, суудлын бүсийг бүсэлж, шөнийн цагт гэрлээ шилжүүлэн бусдыг болон өөрийгөө болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 


Иргэд, тээвэрчдийн анхааралд!  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй