Шууд Chart

Хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийг үл тоомсорлож байгааг харуулах зургаан баримт

2022-11-29 11:08:21

  1. ДЭЛХИЙ ДАЯАР ДӨРВӨН ЭХ СУРВАЛЖ ТУТМЫН ГАНЦ НЬ Л ЭМЭГТЭЙ БАЙНА

Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг 1995 онд анх хийхэд мэдээний субъект буюу мэдээгээр гарсан хүмүүсийн ердөө 17 хувь нь эмэгтэйчүүд байж. Үүнээс 25 жил өнгөрөхөд энэ үзүүлэлт 25 хувьд хүрчээ. Мөн мэдээ мэдээллийг сэдвээр нь ангилж үзвэл шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгэм, эрх зүйн сэдвээр эх сурвалжуудын 30 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол улс төр, Засгийн газартай холбоотой сэдвээр ердөө 20 хувьтай байна.

Эмэгтэйчүүдийг элбэг гаргадаг шинжлэх ухаан, эрүүл мэндийн сэдэв нь мэдээний нийт агуулгын ердөө найман хувийг эзэлдэг бол цөөн эш татдаг улс төр, Засгийн газрын талаарх мэдээлэл мэдээний хамгийн их буюу 25 хувийг эзэлдэг байна.

  1. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ИХЭВЧЛЭН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ, ЭЭЖИЙН ҮҮРГЭЭР ДҮРСЭЛДЭГ

Мэдээний агуулга дахь эх сурвалжуудын 25 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг задалж үзвэл гэрийн ажил болон эцэг эхийн үүргээр гарсан мэдээний эх сурвалжуудын 68 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Тэгвэл улс төрийн мэдээний эх сурвалжуудын 18 хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлж буйг Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн төслийн үр дүн харуулдаг.

  1. МОНГОЛД АРВАН ЭХ СУРВАЛЖ ТУТМЫН НЭГ НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

Монголын хувьд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд хийсэн судалгаагаар өдөр тутмын сонины улс төрийн мэдээллийн эх сурвалжийн 14 хувь, мэдээллийн сайтуудын эх сурвалжийн 9.5 хувь л эмэгтэйчүүд байна. Мөн өдөр тутмын сонины хувьд “Топ 20” эх сурвалжийн давтамж нийт аман эх сурвалжийн 52 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын сонины хоёр аман эх сурвалжийн нэг нь нэр бүхий 20 улстөрч байгаагийн хоёр нь л эмэгтэй байв. Тэгвэл мэдээллийн сайтуудын хувьд “Топ 30” эх сурвалжийн давтамж нийт эх сурвалжийн 74 хувийг эзэлж байгаагийн дунд гурван эмэгтэй улстөрч багтжээ.

  1. ҮР ДАГАВАР ХҮРТЭГСЭД БОЛОН МЭРГЭЖЛИЙН БҮЛГИЙН ЭХ СУРВАЛЖ АЛГА БАЙНА

Эх сурвалжийн түвшингээр ангилж үзвэл өдөр тутмын сонин/мэдээллийн сайтын улс төрийн мэдээллийн нийт эх сурвалжийн 97/99 хувийг сонирхлын бүлгийн эх сурвалж бүрдүүлж байгаа бол үр дагавар хүртэгсэд, мэргэжлийн бүлгийн эх сурвалж байхгүйтэй ижил байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хийсэн судалгаа харуулсан. Иймд, улс төрийн мэдээллийг тэнцвэртэй, олон талын байр суурийг илэрхийлсэн байлгахын тулд улстөрч эмэгтэйчүүдийг элбэг эш татахаас гадна үр дагавар хүртэгсэд болон мэргэжлийн бүлгийн эх сурвалжаар эмэгтэйчүүдийг оролцуулахад анхаарах шаардлагатай байгаа юм.

  1. СОНГУУЛИЙН ҮЕЭР ТЕЛЕВИЗҮҮД ЭРЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙГ ИЛҮҮТЭЙ ГАРГАЖЭЭ

  1. ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧДИЙН ЭСРЭГ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ ЭЛБЭГ ГАРДАГ

“Цахим хэвлэл мэдээлэл дэх үзэн ядах үг хэллэг: Контент анализын судалгаа”-наас үзэхэд мэдээллийн сайтуудад эмэгтэй улстөрчдийн эсрэг доромжилсон агуулгатай, дооглосон, тохуурхсан, гутаасан өнгө аястай, бүдүүлэг үг хэллэг ашигласан сэтгүүл зүйн контентууд бүртгэгджээ. Судалгаанаас үзэхэд үзэн ядах үг хэллэгийн 30 хувийг сэтгүүлчид бүтээлдээ бичсэн бол 70 хувийг уншигчид сэтгэгдлийн хэсэгт үлдээсэн байна.


Хэвлэл мэдээлэл эмэгтэйчүүдийг үл тоомсорлож байгааг харуулах зургаан баримт  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй