Шууд Chart

Уруул хуурайшиж, хагарвал хэрхэх вэ

2019-11-05 10:07:27

Уруул дотоод эрхтний өвчлөл, байнга уруулаа долоох зуршил, уруулаа будахгүй салхинд удаан явах, B2 витамин дутагдах зэргээс болж омголтож, хагардаг байна. Таны уруул хуурайшиж, хагарвал ямар арга хэмжээ авах ёстойг зөвлөе.

Алхам-1: Нимбэгний хальсаар арчаарай.

Алхам-2: Хүүхдийн каш түрхээд таван минутын дараа арчаарай. Энэ арга хуурайшилтыг хурдан зогсоох болно.

Алхам-3: Бага зэргийг оливын тосонд элсэн чихэр хийгээд урууландаа түрх. Энэ арга таны уруулыг эмчлэх болно.

Алхам-4: Зөгийн бал түрхээрэй.

Алхам-5: Уруул хуурайшсан үед зөөлхөн иллэг хийх хэрэгтэй.

Алхам-6: Аяганд халуун ус хийгээд уруулаа утах.

Алхам-7: Халуун алчуураар жин тавина. Үргэлжлэх хугацаа 5 минут.

Алхам-8: Зуун насттай уруул өнгөлөгчийн байнга хэрэглэхэд уруул хагарч, гэмтдэггүй.

Алхам-9: Зөөлхөн үстэй шүдний сойзоор уруулаа зөөлхөн үрэх. Дараа нь тэжээлийн тос түрхээрэй.

Алхам-10: Та уруулын будгаа арилгахдаа зориулалтын хөвөн болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Алхам-11: Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнээ хаяж сураарай. Түүнээс болж таны уруул хагарч байж болох юм шүү. 

Алхам-12: Уруул тань омголтож, хуурайшсан үед гадуур гарахдаа амны хаалт зүүгээрэй. Алчуур хэрэглэж ч болно. Салхи уруулыг улам гэмтээх эрсдэлтэй. 


Уруул хуурайшиж, хагарвал хэрхэх вэ   
Үзсэн: 2942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй