Шууд Chart

Монгол Улсын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе БНСУ-ын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагнал хүртлээ

2022-12-02 10:02:03

Монгол Улс, БНСУ-ын улс төрийн харилцаа 2021 онд шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд энэхүү харилцааны нэг хэсэг нь батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа билээ. Энэ харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэмээн

Уг шагналыг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны Зүүн хойд Азийн бодлогын газрын ахлах зөвлөх Сон Ги Уг гардуулсан байна.

Ташрамд дуулгахад, Монгол Улс, БНСУ анх 1996 онд цэргийн атташегийн түвшинд батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ БНСУ-ын цэргийн их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нийт 20 гаруй офицер, ахлагч, сонсогч суралцаж, жил бүр харилцан туршлага солилцох хамтарсан сургууль, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх найрамдлын төлөөлөгчдийг солилцож байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол Улсын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе БНСУ-ын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагнал хүртлээ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй