Шууд Chart

АНУ болон Францын удирдагчид уулзаж, хэлэлцээ хийв

2022-12-02 13:19:12

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой пүрэв гарагт Цагаан ордонд хийсэн уулзалтын хүрээнд инфляцийг бууруулах хуулийн талаар нарийвчлан хэлэлцсэн гэж мэдэгдсэнийг "Си Эн Эн" уламжилсан байна.

Удирдагчид үйлдвэрлэл, инновацийг бэхжүүлэхийн тулд арга барилаа уялдуулах бодит алхмуудыг хэлэлцжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр, хоёр улсын удирдагч инфляцийг бууруулах тухай хууль гэж нэрлэгддэг эрүүл мэнд, татвар, цаг уурын өргөн хүрээтэй хуулийн төсөлд багтсан цахилгаан тээврийн хэрэгслийн татаасын асуудал болон бусад анхаарал татах сэдвүүдийг хөнджээ.

Ерөнхийлөгч Жо Байден АНУ инфляцийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байж магадгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Харин Францын Ерөнхийлөгч “Хагас дамжуулагч, устөрөгч, зай хураагуур, аж үйлдвэрийн сэдвүүд зэрэг хөгжиж байгаа чухал салбаруудад хөрөнгө оруулахын тулд бид арга барил, мөрийн хөтөлбөрөө дахин авч үзэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн хоёр улсын хувьд алсын хараа нэгдмэл байгаа тул цаашид нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна хоёр улсын Ерөнхийлөгч нар Украинд үргэлжилж байгаа дайны талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа харуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон Францын удирдагчид уулзаж, хэлэлцээ хийв  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй