Шууд Chart

“Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” хурал болов

2022-12-03 11:36:58

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банкны хамтарсан “Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт хурал Улаанбаатар хотноо боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа, болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Хурлын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцож, олон улсад хэрэгжиж буй нүүрстөрөгчийн зах зээл, санхүүжилтийн механизм, туршлага, бэрхшээл, боломжууд зэрэг олон сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


“Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” хурал болов   
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй