Шууд Chart

“Боломжийг бүгдэд аян”-д тэргүүллээ

2022-12-05 09:43:42

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан “Боломжийг бүгдэд аян”-д Онцгой байдлын газар нь “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарлаа.

Аймгийн хэмжээнд 2022 онд Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх, бараа бүтээгдэхүүнийг алба хаагчид болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан ард, иргэдэд сурталчлан таниулах, алба хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдан авалт хийх зорилгоор зохион байгуулсан байна.


Онцгой байдлын газар нь иргэдийн тэгш боломжийг хангах ажлын хүрээнд энэ онд шинээр орц гарцад ташуу зам хийж, иргэдэд хүргэх зөвлөмж мэдээллээ дохионы хэлний орчуулгатайгаар бэлтгэн олон нийтэд хүргэж байгаа юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Боломжийг бүгдэд аян”-д тэргүүллээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй