
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Жаргалсайхан: Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд төрөөс яаралтай арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд орох нь”, “Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай аж” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн босгыг намсгачихсан юм биш биз”, “Дуучид халаас зузаалж, дууг бүтээгчид нь хоосон суусаар байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Ганчимэг: Хямралын мэдээллийн харилцааны багийг байгуулснаар хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлнэ”, “Удам дамжсан баялгийн хайгуулчид”, “Б.Алтанзул: Агаарын чанарыг урьдчилан мэдээлдэг программаар дэлхийд анхдагч болно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.