Шууд Chart

Сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан болно

2022-12-05 10:22:27

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат

Архангай аймгийн харьяат, сумын заан цолтой 128 бөхийн анхдугаар барилдаан энэ сарын 9-нд “Алдар” спорт хорооны зааланд болох юм байна.

“Сумын заан”

Хол явж барилдаагүй Сумын заан

Хот орж зодоглоогүй Сумын заан

Армийн гурван жил Хил дээр зогсож

“Аз дутаж” “Алдарт” ороогүй

Сумын заан

Ардын их баяр наадмаар аваргуудыг

“Араажаваар” цоллоход

Өөрийгөө цоллосон юм шиг баярладаг

Гуяа алгаддаг

Сумын заан

Эмээл дээр төрсөн юм шиг

Эрэлд явж

“Эр бор харцага”-ыг

Тэрлэгээ гандтал

Хээр дуулж,

Морь шинжиж

Өссөн, бас

Өтлөх

Сумын заан

 

Хорьтойдоо, сурсан

Ганц мэхээ

Хориогүй хийдэг

Хорьсон ч бас хийдэг

Хийхээрээ давдаг

Заргүйгээс

Залууг

Зартайгаас

Зааныг ч давдаг!

Ганц тэр мэх нь

Гар дунгуй

Ноднин жилийн наадамд

Ногт ганзагалж ирсэн

Хөрш сумын

Хөрстэй хүргэр

Цөстэй хүрэн эрийг

Хүсэл бардам зан,

Хүүхнүүдийн харц

Дуртай нь ч бас

Дунгуйлдаж хаячихаад,

“Манаатай хө” гэж алга болчихоод

Маргааш нь ч ирээгүй

Сумын заан

Дээш арсаж зодогловол

Дэвжээ нь үгүйлэх

Сумын заан

Өөдөө өгсөж барилдвал

Өвгөд нь үгүйлэх

Сумын заан.

Хүүхдүүдээ эрхлүүлж

Хүзүүн дээрээ мордуулж

Сур элдэж

адуу дэллэж,

Сураг тавьж

эрэлд явж

Сумандаа л барилдаж

Дандаа биш ч түрүүлж

Даага хөтөлсөн

Сумын заан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан болно  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй