Шууд Chart

Сурагчид нэгнээ зодож буй бичлэгийн мөрөөр шалгаж, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоож байна

2022-12-05 13:30:14

Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар энэ оны 11 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ болон өнгөрсөн 2 дугаар сард 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоожээ.

Түүнчлэн холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар цахим орчинд нийтлэгдсэн байна.

Дээрх хоёр гэмт хэргийн шинжтэй үйлдэл цагдаагийн байгууллагад урьд өмнө бүртгэгдээгүй бөгөөд одоо хохирогчийн гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сурагчид нэгнээ зодож буй бичлэгийн мөрөөр шалгаж, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоож байна  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй