Шууд Chart

ЦЕГ: Энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглааны үеэр 13 алба хаагч гэмтсэн

2022-12-07 09:33:01

Энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглааны үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах,нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх

Тухайлбал, алба хаагчид гар, хөл, толгой, цээжиндээ гэмтэл авч хавдсан, зулгарсан, язарсан, хамрын яс хугарсан зэрэг гэмтэл авсан, хамрын яс хугарсан гэмтэлтэй алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан.

Жагсаалд оролцогч зарим иргэний зүгээс бусдыг эмх замбараагүй байдалд уриалах, Төрийн ордон руу дайрах үед иргэдийн нягтаршил, хөдөлгөөнөөс шалтгаалан 10 иргэн бэртэж гэмтэн, амьсгал давчдаж ухаан алдах зэргээр эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үед цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээг авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үед үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 19 үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Засгийн газрын ордны хаалганы шил хагалсан, хашааг нураасан, гацуур модыг галдан шатаасан, тээврийн хэрэгсэл дээр хашаа нурж автомашинд эвдрэл үүссэн, “Туушин” зочид буудлын орчимд ачигч тээврийн хэрэгсэлд халдан эвдэж, салхины шил, гэрэл, хаалга зэргийг эвдэлсэн, Сүхбаатарын талбайн урд байрлах цагдаагийн постны байрны цонхыг хагалсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.


ЦЕГ: Энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглааны үеэр 13 алба хаагч гэмтсэн  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-07 11:08
Гэм буруу нь илрэх болохоор амь тэмцэж байгаа нүүрсний хулгайчид тайван жагсаал хийж байгаа иргэдийг өдөөн турхирах, өөрсдийн хөлсний этгээдүүдийг шургуулан засгийн газрыг унагах оролдлого хийж байгаа нь тодорхой. Тиймээс энэ засгийн газар унавал шалгагдаж байгаа хулгайч нарыг төлөөлсөн этгээдүүд засагт гарч ирж. хулгайгаа нуун далдлах болно гэдгийг ард иргэд минь ойлгоорой. Тэдгээр этгээдүүдэд боломж олгож болохгүй. Хуулийн байгууллагуудад хулгайн хэргүүдийг түргэн шийдэх талаар шахалт өгөх, хөөн хэлэлцэх хугацааг зогсоосон хуулийг онцгой нөхцлөөр гаргах хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй