Шууд Chart

Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо

2022-12-08 10:41:09

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.
 
Нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэхээр болсон.
 
Анхан шатны шүүх хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр болсон ч хойшлогдов. Учир нь банкуудаас гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч шүүх хурал 14 хоногоор хойшлогдлоо.
 
Арилжааны банкуудтай холбоотой дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 11:30 цагт хуралдахаар товлогдлоо гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй