Шууд Chart

"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

2022-12-09 11:13:38

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий 5 иргэнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна.


"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй