
25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А-Жоогийн урилгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү амжилттай оролцож дэлхийн аварга болсон байна.
Сонирхуулахад, Г.Цэнгэлхүү 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээний аварга болсноос гадна 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” сhallenge 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцжээ.
Г.Цэнгэлхүү хэт бартаат замын ДАШТ-д түрүүллээ | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.