
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 12 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэж буй хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 15-нд, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 12 дугаар сарын 1-нд, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн буюу гурав дахь ээлжид томилогдсон офицер, ахлагч нар энэ сарын 13-ны үдэш ажиллагааны газар орныг буюу Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорьсон.
Гурав дахь цуврааны бүрэлдэхүүн эх орноосоо мордох үед ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “
гаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр хэлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байгаа гэсэн амлалтыг бодит ажил хэрэг болгох ажлын эхлэлийг тавьж буй нь энэ юм” гэдгийг онцолсон.Ташрамд дуулгахад, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XI, XII мотобуудлагын батальоны ээлж хүлээлцүүлж, эрх шилжүүлэх ёслолын ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 13-нд “Хубилай” баазад зохион байгуулсан Ийн НҮБ-ын туг, Монгол Улсын Төрийн далбаа, цэргийн багийн тамга, үүрэг гүйцэтгэлтийг шилжүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүргээ бие даан гүйцэтгэж эхэлсэн.
Үүнээс гадна Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлтээрээ манлайлж, дэлхийн орнуудын цэргийн их сургуульд сурлага, сахилгаараа тэргүүлсээр байна. Энэ дунд эмэгтэй албан хаагчид ч байгаа. Тухайлбал, Хурандаа аавын хурандаа охин Х.Эрдэнэчимэг ҮБХИС-ийн анхны эмэгтэй элсэгч, анхны эмэгтэй офицеруудын нэг төдийгүй Зэвсэгт хүчний хуруу дарам цөөн эмэгтэй хурандаа нарын нэг. Тэрбээр БНСУ-ын Батлан хамгаалахын хэлний институтийг улаан дипломтой төгсөж, энэ сарын 13-нд дипломоо авсан бөгөөд үргэлжлүүлэн БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дамжаанд суралцахаар болсон.
Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх амлалт бодит ажил хэрэг боллоо | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.