Шууд Chart

“Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

2022-12-17 12:15:45

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" жилд дунджаар 1600 орчим худалдан авалт зохион байгуулдаг. Энэ бүгдийг цахим хэлбэрт шилжүүлсэн ч 280 шахам ажилтан давхар ажиллаж худалдан авалт хийдэг.

Хүний тоог олон болголоо, хяналтыг чангарууллаа гээд хувь хүний ашиг сонирхол, бусдын нөлөөлөлд автах байдал, ажлын ачааллыг хэрхэх вэ гэдэг асуудалтай нүүр тулсан.

Үүний шийдлийг “хиймэл оюун ухаан” гэж тодорхойлж, энэ ажлыг эхлүүлсэн гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа онцоллоо.

Ирэх оноос эхлэн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд бэлэн болсон гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа ярилаа.


“Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ   
Үзсэн: 3134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй