Шууд Chart

“Жагсагчид СТӨ-нд байрлах тал дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй талцсан байдалтай байна” гэв

2022-12-21 11:03:37

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө жагсаж буй иргэдтэй уулзаж дараах зүйлийг хэлсэн “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернэтийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан бөгөөд цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байна. Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Соёлын төв өргөөнд байрлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй” гэсэн мэдээллийг хийсэн.

Мөн нэмээд эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийж 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан хоёр гэрийг буулгасан.

Харин жагсагчдын зүгээс СТӨ-нд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна” гэсэн мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Жагсагчид СТӨ-нд байрлах тал дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй талцсан байдалтай байна” гэв  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй