Шууд Chart

Үргэлж залуу сайхнаараа харагдах нууцаас...

2023-01-25 13:21:27

Үргэлж залуу сайхнаараа харагдахад, цаг хугацааг тэр л 30 насан дээр нь зогсооход юу хэрэгтэй вэ? Мэдээж байнга инээмсэглэх, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах ёстой гэдгийг хүүхнүүд бүгд мэднэ. Тэгвэл эднээс гадна наснаасаа илүү залуухан харагдахад нөлөөлдөг шинэ хүчин зүйлсийг анагаах ухааны эрдэмтэд тогтоожээ.

Зарчмын хувьд энэ нь зүрх судас болон мэдрэлийн системийг төгс төгөлдөр, эрүүл байлгана гэсэн үг юм. Ингэхийн тулд дараах 3 дүрмийг баримтлах ёстой гэнэ.

-Бие организмыг сэргээж, эрүүл мэндээ бэхжүүлэхийн тулд аль болох их явган явах хэрэгтэй бөгөөд ингэхдээ удаан биш, бага зэрэг хурдтай алхвал бүр сайн гэнэ. Өдөрт ердөө 30-хан минут өөртөө итгэлтэйгээр түргэн түргэн алхалснаар таны тархин дахь цусан хангамж ихсэж, урсгал нь хурдасдаг бөгөөд биеэс хорт бодис гадагшлуулах явцыг дэмждэг байна.

-Түүнээс гадна ислэгээр баялаг хоол хүнс хэрэглэх шаардлагатай бөгөөд ислэг нь эсийн бүтцэд ордог болохоор түүний шинэчлэлийг эрчимжүүлж, судсыг залуужуулдаг ажээ. Тэрээр хар чавга, хөх тариа, бүйлсэн самарт их агуулагддаг гэнэ.

-Хамгийн сүүлийнх нь ном уншихтай холбоотой аж. Ном унших үед шинэ шинэ мэдрэлийн холбоонууд үүсч тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл мэдрэлийн эсүүд бусад эсүүдтэй идэвхтэй үйлчлэлцсэнээр хүнийг эрүүл чийрэг, оюунлаг, эрч хүчтэй байлгаж залуужуулдаг байна.

Гэхдээ залуужихын тулд өдөрт 1 цагаас доошгүй ном зохиол унших хэрэгтэй бөгөөд энэ нь хэвлэмэл, электрон аль ч хэлбэрийн байж болох аж. Хамгийн гол нь хүн түүнээсээ өөрөө таашаал авч байж үр дүн нь илүү байдаг гэнэ. Харин ном зохиол унших үедээ хараагаа хэт ачаалж болохгүй гэдгийг санаж, завсарлага авч нүдээ амрааж байх хэрэгтэй. Хар чавга идэнгээ ном уншиж, зав зай гарвал гадуур алхаж амьдралыг залуу сайхнаараа туулцгаая.


Үргэлж залуу сайхнаараа харагдах нууцаас...  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2222222222222 [127.0.0.xxx] 2023-01-19 09:01
22222222222
Зочин [127.0.0.xxx] 2023-01-19 09:01
2

Бидэнтэй нэгдээрэй