Шууд Chart

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2023-01-04 17:15:36

Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна.

Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 22-нд 12:00 цагаас "Талх чихэр" компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй