Шууд Chart

Иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан орон байрны хулгайчдыг илрүүллээ

2023-01-05 09:52:16

Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 2021 оноос хойш 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж илрүүллээ. Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн орон нутагт барилгын ажил хийхээр, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айл өрхүүдийг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөргөний шүрэн толгой, 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, Мөн тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн гишүүдээ гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан орон байрны хулгайчдыг илрүүллээ  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй