1506 оны дөрөвдүгээр сард Ром хотноо хамба лам 2 дугаар Юлий Христийн шашны хамгийн том сүмийн шавыг тавьжээ. Уг сүмийг гэгээн Петрт зориулж, босгосон бөгөөд Христийн шашинтнуудын хамгийн ариун дээд шүтээн болсон сүм юм.
Сүмийг тухайн үеийн сэргэн мандлын үеийн уран барилга, уран зургийн шилдэг мастерууд 1526 он хүртэл нийтдээ 20 жил барьж босгосон түүхтэй. Гэгээн Петрийн сүм нь нийтдээ 220 метр урт, 150 метр өндөртэй юм байна. Энэ сүрлэг сүмийн асар том бөмбөгөр орой алсаас харагдах авч, ойртох тусам далдарна. Тус сүм нь хамгийн тансаг архитектуртай газруудын нэг бөгөөд, мөн христийн шашинтнуудын томоохон мөргөлийн газруудын нэгд ордог юм. Шүтээний доор нь Христийн анхны дээд номлогч хувилгаан Петрийн бунхан байдаг гэж үздэг.
Христийн шашны хамгийн том сүм | ||
Үзсэн: 1590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.