Шууд Chart

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

2023-01-09 17:24:52

Эхний шатны сугалаанд нийт Ази тивийн 26 шигшээ баг 7 хэсэгт хуваагдан өрсөлдөх бол Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ОУХБХ-ны чансааны 129-д жагсаж 2 дугаар сагснаас сугалагдахаар боллоо.

Азийн бүсийн эхний шатны тоглолтууд 4 дүгээр сарын 3-11-нд зохион байгуулагдах юм байна.

Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2018 онд анх удаагаа “Токио-2020” олимпын эрхийн төлөө Азийн бүсийн эхний шатанд Сингапур улсын шигшээ багтай 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авч байсан түүхтэй ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй